Blogger дээр Template солих нь хялбархан зүйл боловч яг өөрийн хүссэнээр болгох нь төвөгтэй байдаг. Ямар нэгэн шинэ Template суулгахад дор хаяж бүх element-ээ хадгалж авдаг ч юм уу тиймэрхүү байдал үүсдэг байлаа. Тэгвэл өнөөдрөөс эхэлж энэ бүхэн ард хоцрох нь. Наад зах нь CSS, HTML мэдлэг хүнээс шаарддаг байсан бол одоо энэ хэрэггүй. Та зүгээр өөрийнхөө өнгө, дизайны мэдрэмжээ гаргахад л болно. Манай blogger team-ынхэн бидэнд Blogger Template Designer гэж сайхан зүйл хийж өгчээ.Уг хэсэгт 15 ширхэг ерөнхий temlate-тэй, layout буюу блогийнхоо хуваалтын хэлбэрийг зохицуулж болно, мөн өөрийн хүссэн зургаа background-д нь оруулж өгч болох юм. Мэдээж хэрэг өнгө будгийг ч өөрийн хүссэнээр болгож болохоор юм байна. Хамгийн гол нь ямар ч кодруу орохгүй, ямар ч backup хийлгүй шууд preview хийж байгаад солиж болохоор болсон нь гайхалтай болсон байна.
Туршаад үзээрэй.
http://draft.blogger.com/ -руу ороод Layout гэж ороход Template Designer гэсэн хэсэг нэмэгдсэн байгаа.
17 Сэтгэгдэл:
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: sanakae