Оюутнууд ч гэж дээ Монголын Оюутны Холбоо гэж хүнд байгууллага эсэргүүцэж байгаа юм байна.Монголын оюутны холбоо цахим картыг эсэргүүцэж нийслэлийн тээврийн удирдлагуудыг огцруулах санал хүртэл гаргаад байгаа гэнэ. Оюутны хөнгөлөлтийн карт гэж ямар ч хэрэгцээгүй картыг цахим болговол хаана хаанаа хэрэгтэй баймаар юм.
Нэг үгээр цахим картанд сарын лимитыг нь шууд олгож болно гэж ойлгож байгаа. (Хамгийн энгийн хэрэглээ нь)
Үүний төлөө оюутны холбоо эсэргүүцэл зарласан нь хачирхмаар мэдээ сонсогдлоо. Хэзээнээс л оюутны холбоо оюутны төлөө биш өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаж ирсэн нь тодорхой. Гэвч бид мэдээгүй царайлцгааж, гүндүүгүй загинадаг.
Оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтийн асуудлыг цахимжуулах нь оюутны холбоонд оюутны хөнгөлөлтийн билет гэх бизнесийнх нь томоохон сувгийг нь таслан зогсоосон ажил болох учир илэрхий эсэргүүцэж байгаа болов уу.
Хаана ч шудрага үнэн юм гэж үгүй өрөвдөлтэй юм даа бид.
10 Сэтгэгдэл:
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: sanakae