Өсвөр үеийнхэн болон залуучууд social media хэрхэн хэрэглэж байгаа талаар ерөнхий судалгаа гарсан байна.Ихэнх өсвөр үеийнхэн facebook хэрэглэдэг ч twitter тийм ч их хэрэглэдэггүй нь тогтоогдсон байна. Мөн ямар нэгэн блог хөтлөх нь бас цөөн байсан талаар мэдээлжээ.
Блог хөтөлдөг өсвөр үеийнхэн болон залуучууд 2006 оны байдлаарх тоон дүнгээс бараг тал хувь болтлоо буурсан байна. Тухайн онд 12-17 насны өсвөр үеийнхэн 18-29 насны залуучуудаас 28% нь блогддог байсан бол 2009ны байдлаар энэ үзүүлэлт өсвөр үеийнхэн 14%, залуучууд 15% болтлоо буурсан байна.
Харин 30-аас дээш насны хүмүүс 2006 онд 7% нь блогддог байсан бол 2009 онд 11% болтлоо өссөн байх юм.
12-17 насны өсвөр үеийнхэний зөвхөн 8% нь twitter ашигладаг байна. Харин Facebook-ыг тэд илүүтэй үзжээ.
17 Сэтгэгдэл:
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: sanakae