Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Haiti-гийн ард түмэн хүндхэн зовлонтой байна. Энэ зовлонг бага ч гэсэн хөнгөлөхийн тулд дэлхийн олон улс орнууд тэдэнд туслах хандивын аянд өрнүүлж байгаа. Өчигдөр л гэхэд Япон болон Хятадын тусламжийн баг Haiti-д газардаж байгаа харагдсан.Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс АНУ-ын ард иргэдээс хялбар байхын үүднээс мессежээр хандив цуглуулсан нь төлөвлөж байснаас хамаагүй илүү буюу 21сая ам долларын хандив цугларсанд баярлах гайхах зэрэгцэн мэдээлэл хийлээ.
Үүнтэй зэрэгцэн хүмүүсийн mail хаяганд хуурамч хандивын данс бүхий хандив өргөхийг уриалсан захидалууд ихээхэн ирж байгаа аж. Ер нь аливаа байгалийн зовлон бэрхшээлийн үед иймэрхүү хууль бус үйлдэл хийж байгаа нөхдүүдийн үйл ажиллагаа идэвхиждэг байна.
Өнгөрсөн цунамигийн үеээр АНУын хэмжээнд л гэхэд хуурамч хандивын дансанд нийт 100 илүү сая ам долларын залилан хийгдсэн байна.
Манайд ч гэсэн өрнөж буй хандивын үйл ажиллагаанаас олсон орлого яг хэнд яаж зарцуулагдаж байгааг нь харах ямар ч систем байхгүй байгаа нь иймэрхүү үйл ажиллагаа явж байж болзошгүй гэсэн хар буулгаж байх жишээтэй.
5 Сэтгэгдэл:
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: sanakae