Их хурлаар билүү засгийн газарт билүү Сайханбилэг гишүүн цахим иргэний үнэмлэхний төсөл оруулж ирээд сураг тасарсан санагдаж байна. Өнөөдрийн байдлаар бидэнд цахим байна уу цаасан байна уу ёстой “нечго не надо” байх. Хэрэв цахим болгох гэж байгаа бол нэг мөсөн бүх зүйлийг багтаасан иймэрхүү юм нэвтрүүлээсэй. Ганц тууз байж алах вий дээ.Designer Kim Young Suk гэгч нөхөр түрүүвчиндээ янз янзын карттай явахаас залхсан бололтой. Түүний сэдсэн энэхүү Electronic Card нь бүхнийг өөртөө агуулсан байгаагаараа давуу талтай. Номин, Аз, Миний дэлгүүр, Арилжааны банкуудын карт гээд бүгдийг нь нэг дор цахим хэлбэрээр нь оруулчаад ганц карттай яваад байх нь байна шүү дээ.
Уг карт нь ямарваа шинэ төрлийн мэдээллийг memory card-ынхаа тусламжтай өөр дээрээ хадгалах юм байна.
Өргөн хүрээтэй, аюулгүй, авсаархан энэхүү бүтээгдэхүүн амьдралд нэвтэрвэл шинэ дэвшилт болно.







6 Сэтгэгдэл:
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: sanakae