Ойрд энэ spam-нуудаас залхаж гүйцлээ. Интернетийн хурд гайгүй байхад ирж л байдаг төвөггүй устгачихдаг байлаа. Одоо харин энэ spam ямар төвөгтэй болохыг нь ойлгож байна. Mail-ээ ачааллаж ачааллаж гарч ирнэ баахан spam байх жишээтэй. Аливаа mail үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн spam filter-тэй байдаг. Гэвч ойрд манай монголчууд даварч байна. И-мэйл маркетингийн үйлчилгээ гэж ямар ч хууль эрх зүйн зохицуулалтгүй сурталчилгааны аргатай нэг компани байна. (Жиш:Гүрүтаг гэх шиг) хэдийгээр иймэрхүү үйлчилгээ явуулж болох ч тухайн хүн нь хүсээгүй байхад mail-руу явуулаад л байх юм. Ядаад unsubscription байхгүй. Spam filterтээ хийхэд л бас нэг монгол компани нь явуулж байх жишээтэй. Хэрэв монголд цахим орчины талаар багахан ч гэсэн хууль байдаг байсан бол энэ хэдэн компаниудыг шүүхэд өгч заргаа аваад баяжихынсан :).Бүр монголчуудын mail хаягийн бүртгэлээр наймаа хийдэг сурагтай(Шар номны бүх mail хаягийг бүртгэж л явсан л даа :P). Тэгээл энд тэндээс орж ирээд байдаг болтой. Баргийн монгол сайтад mail хаягаа бүртгүүлдэггүй хүнд ирээд байхад гайхахгүй яахав.
Ер нь бол Монгол Улсын Үндсэн Хуулийн тэдийн тэдэд халдашгүй дархан байх эрхтэй гэж заалт байдаг санагдаад байх юм. Spam Mail дахин дахин хүсээгүй байхад явуулж байгаа нь энэ хуулийг зөрчисөн хэрэг бишүү.
Дээр нь Internet удаан тасалдаад blog бичих дур унтрааж байна энэ micom дампуураасай.:(
8 Сэтгэгдэл:
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: sanakae