Microsoft Office 2010 шинэ хувилбар
Microsoft-ынхон ч нэг товч өөрчлөөл нэг хувилбар гаргадаг улс даа. Саяхан үйлдлийн системийнхээ хувьд Vista гаргаж хэрэглэгчдийн таашаалд төдийлөн нийцээгүй учраас Windows 7 гэсэн өөр хувилбар боловсруулж байгаагаа танилцуулсан. Энэ хувилбар нь ч Vista-г бодвол ихээхэн өндөр үнэлгээ beta хэрэглэгчдээс аваад байгаа.Тэгвэл мөн үүнтэй адил Office 2007 гаргасан нь бараг л алдаа шахуу болоод авсан. Удаан хугацааны туршид алдаатай байсан office 2007 одоо л нэг зүгширч байх шиг байна. Гэвч энэ хувилбарыг гаргаснаар Microsoft Office-ыг худалдан авч хэрэглэгчдийн тоо нь асар багассан нь нэгийг бодогдуулсан байх.
Ингээд л Microsoft-ынхон Office 2010 гэсэн шинэ хувилбар гаргахаар ажиллаж байгаагаа олон түмэнд дэлгээд байна. Уг хувилбар нь өмнөх хувилбарыг бодвол дээр нь web хувилбартай болж гарах юм байна. Бас л Google docs-ын эсрэг хийж байгаа ажил нь байх.
Web хувилбар нь үнэтэй юу үнэгүй юу гэдэг нь харин чухал. Google docs-ын хувьд үнэгүй байдаг учир энэ хувилбар нь үнэгүй байх болов уу гэж найдаж байна.
Гэвч Microsoft-ын нэг том лоби бол өөрсдийн стандартыг шууд тулгадагт оршидог. Энэ шугамаараа өөрийн web app дээр үүсгэгдсэн файл нь зөвхөн microsoft office app дээрээ л нээгддэг энэ тэр балай юм болох байх гэж бодож байна.
Кофегоор дайлах "ДАРАЛТ" ажиллагаа :)

Tuesday, July 14, 2009









Word 2007 дээр харагдах байдлыг нь өмнөх 2003-тай нв төстэй хэлбэр лүү оруулдаг команд нтр гэж байдгуу? тэхгүй бол цэс, түүлбарууд нь дасаагүй болохоор их сонин харагдаад байхым.
July 15, 2009 8:15 PM
July 20, 2009 6:07 PM
July 27, 2009 2:35 PM
July 27, 2009 10:34 PM
Post a Comment
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: sanakae