Google-ынхэн Chrome OS үйлдлийн систем гаргах гэнэ
Microsoft-ынхэн хэдийгээр IT -ны ертөнцөд өөрийн хайлтын системээрээ нэгдүгээрт байсан ч Google гарч ирсэнээр google -ын хайлтын систем нэгт орох болсон. Үүнтэй нэгэн адилаар microsoft-ын windows-ууд OS тал дээр хамгийн их ашиглагдаж мөн нэгдүгээрт жагсаж байгаа бол өнөөдөр Google мөн үйлдлийн систем бий болгох гэж байна.Үүнтэй уялдаад яг өнөөдөр дэлхийн хэмжээнд шинэ үйлдлийн систем хэрэгтэй юу гэсэн асуулт урган гарч ирж байна. Яг энэ асуултын хариуд Google-ынхэн хэрэгтэй яагаад гэвэл open-source бүхий үйлдлийн систем бүх нийтээрээ ашиглая гэж хэлж байх жишээтэй.
Google-ынхэн анх Chrome гэсэн нэртэй webbrowser гаргаж ирж (өнөөдөр 30 сая хүн ашиглаж байна) application үйлвэрлэгчидийн дунд цус харвуулах шахсан нь олон хүнд удахгүй энэ google-ыхэн үйлдлийн систем гаргах байх гэсэн таамгийг битүүхэн төрүүлээд авсан. Энэ нь ч худлаа байсангүй бололтой.
Google-ынхэн тус үйлдлийн системээ webbrowser-тайгаа нэгэн адил Chrome гэж нэрлэж байгаа юм байна. Энэ оны эцэс гэхэд хэрэглэгчийн харилцах хэсэг(user interface)-ийн загварыг бэлэн болгох бөгөөд 2010 он гэхэд хөгжүүлэлтээ дуусгасан байхаар төлөвлөөд ажиллаж байгаа юм байна.
Chrome OS нь Linux дээр суурьласан open-source хэлбэртэй байх юм.
Ингээд Google-ынхэн шинээр үйлдлийн системүүдийн дайнд оролцож эхэллээ. Энэ дайныг эцэс болгож байна уу эсвэл цоо шинээр эхлүүлж байна уу?
Кофегоор дайлах "ДАРАЛТ" ажиллагаа :)












July 10, 2009 9:29 AM
July 10, 2009 9:37 AM
July 10, 2009 11:24 AM
Дэнж хотолзуулан сайхан наадаарай!
July 10, 2009 5:41 PM
July 11, 2009 9:14 AM
аа бас байнаа байна ..
July 11, 2009 6:30 PM
Och Oyuntugs: Аан тийм тэгээд netbook-руу чиглэсэн гээд байсан.
ZAYA, Жаагий: Tnx. Сайхан наадаарай.
kakadu: Ид шид нь ирэх жилүүдэд гарах байх гэж найдаж байна шд.
Итгэл: тэх
July 11, 2009 11:02 PM
July 12, 2009 6:12 PM
Post a Comment
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: sanakae