
Bloggerт байхгүй байгаа юм нь readmore, post view count(тухайн post-руу хэдэн хандалт хийгдсэн буюу хэд үзсэн бэ гэдэг тоо ) гээд бас бус юмнууд байгаад байдаг. Гэхдээ readmore-ыг javascript-ын тусламжтай хийгээд ашиглаад яваад болоод байна. Харин нөгөөх нь яалтчгүй нэг мэдээллийн сан эсвэл яадаад server дээр файл хадгалах болчоод байдаг. Анх Idea -ын хэлсэнээр л нээрээ ийм юм хийе байз гэж бодож байсан. Тэгээд амжихгүй байсаар байгаад сүүлийн 2 өдөр ухаж хийж үзсэн чинь сая л болж байна.
Гэвч зурган тоолуурын аргаар цаана чинь нэг энэтхэг нөхөр хийчихэж. Тэгээд юутай ч тэрний хийсэнг бусдадаа хуваалцъя гэж бодлоо.
Ашиглах нэг нь ашиглах бизээ.
За мэдээж Layout -> Edit HTML гэж ороод нөгөөх "Expand Widgets Templates" гэсэнгээ чагтлах нь байна. Ингээд алдарт data:post.body-ыг хайж олоод тэрнийхээ дээр нь эсвэл доор нь ч юм уу
<b:if cond='data:blog.pageType == "item"'> уншсан: <img alt='counter' expr:src='"http://earthpop.net/counter.php?page=" + data:post.id + "&digit=v88"' /></b:if>гэсэн кодыг өөрийн тоолуурыг бичлэгийнхээ хаана харагдуулах билээ тэндээ хуулж тавьна. Өмнө нь уншсан харсан гэдгээ бичих байх.
Ингээд л болчиж байгаа юм.
Амжилт
42 Сэтгэгдэл:
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: sanakae