1983 оны 10 сарын 13 өнгөрөөд 25 жил болжээ. Өнгөрөгч 13-ны өдөр анхны худалдаалагдсан гар утас болох Motorola DynaTAC 8000X гарсны 25 жилийн ой боллоо. Энэхүү гар утас нь хамгийн анх хэрэглэгчдийн гарт хүрсэн гар утас юм. Тухайн үед уг утасны үнэ $3995 байсан байна. Гэвч энэ утасыг авахын тулд дараалалд зогсох явдал хүртэл гарч байсан ажээ.Motorola DynaTAC 8000X нь гэрлэн диод бүтэц бүхий дэлгэцтэй, 33х4,5х9 см-ын хэмжээтэй, нийт жин нь 1,14 кг байсан юм байх. Уг утсаар тасралтгүйгээр хамгийн ихдээ 8 цаг ярих боломжтой. Харин үйлчилгээний үнэ нь сард $50 төлөх ба нэг минутанд 40 центийн тарифтай, нэг цагаас дээш хугацаагаар ярисан тохиолдолд минут нь 24цент болж буурдаг байсан гэнэ.
Үнэхээр л баячуудын хэрэглээ байж дээ.
Манайд гар утас 90н хэдэн оноос орж ирсэн гэдэг. Тухайн үед хүн цохиж алахаар л эд бариад явдаг байж билээ гэж хууччууд яридаг. Сайн цагийн эхэнд төрсөн учир үүнийг хараагүй юмдаг(Хүрлээ ахын аялагаар).
6 Сэтгэгдэл:
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: sanakae